Баялагт түшиглэсэн аж үйлдвэрийн групп

Nexus Holding нь байгалийн баялаг, уул уурхайг инженерчлэл, эрчим хүч, логистик, технологи, хамгаалалтын шийдлүүдтэй уялдуулан хөгжүүлж буй Монголын аж үйлдвэрийн групп юм. Steppe Nexus болон Gobi Nexus-ийн суурь активт түшиглэн үйлдвэрлэлээс зах зээл хүртэлх холбоосыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Группийн суурь активууд

Steppe Nexus болон Gobi Nexus-ийн нүүрсний төслүүд нь группийн нөөц, үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлнэ. Төсөл бүрийн хөгжлийг геологийн мэдээлэл, инженерийн шийдэл, эрчим хүч, тээвэр болон зах зээлийн хэрэгцээтэй уялдуулна.

  1. Төв аймаг, Баянжаргалан сум

    Steppe Nexus

    Шанаганы төсөл

    Төв аймгийн Баянжаргалан сумын Шанаганы ордыг хөгжүүлж байна. Нүүрсний нөөцөд түшиглэсэн эрчим хүчний хэрэглээ болон гуминт түүхий эдийн хөдөө аж ахуйн хэрэглээг судлан хөгжүүлэх боломжтой төсөл.

    Өнөөгийн үе шат
    Хөрс хуулалт 2026 онд эхэлсэн
    Шанаганы төсөлтэй танилцах
  2. Дорноговь аймаг, Даланжаргалан сум

    Gobi Nexus

    Далангийн төсөл

    Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Алагтогоогийн ордын Далангийн хэсэгт түшиглэсэн нүүрсний төсөл. Олборлолт, чанарын хяналт, тээвэр болон борлуулалтын уялдааг ханган хөгжүүлнэ.

    Өнөөгийн үе шат
    ТЭЗҮ болон уулын төлөвлөгөө боловсруулсан
    Далангийн төсөлтэй танилцах

Төслийг хэрэгжүүлэх таван чиглэл

Инженерчлэл, эрчим хүч, логистик, технологи болон хамгаалалтын чиглэлүүдийг төслийн хэрэгцээнд нийцүүлэн уялдуулна. Чиглэл бүр өөрийн хариуцлага, ажлын хамрах хүрээтэй байна.

  1. Инженерчлэл ба гео хэмжилт

    Хайгуул, уурхайн инженерчлэл, геодези, маркшейдерийн хэмжилт болон орон зайн мэдээллийн шинжилгээгээр төслийн техникийн шийдвэрийг дэмжинэ.

  2. Эрчим хүч

    Уурхай, үйлдвэрийн хэрэглээнд тохирсон эрчим хүчний эх үүсвэр, хуримтлуур, хосолсон систем болон эрчим хүчний удирдлагын шийдлийг хөгжүүлнэ.

  3. Логистик ба дэд бүтэц

    Түүхий эд, бүтээгдэхүүний тээврийг маршрутын төлөвлөлт, автопаркийн удирдлага болон тээврийн дэд бүтэцтэй уялдуулна. Цэнэглэлт, батарей солилт, зогсоол, засвар үйлчилгээний шийдлийг энэ чиглэлд хөгжүүлнэ.

  4. Технологи ба өгөгдөл

    Программ хангамж, хиймэл оюун ухаан, мэдрэгч болон өгөгдлийн шинжилгээгээр үйлдвэрлэлийн мэдээллийг нэгтгэж, хяналт, шийдвэр гаргалтыг дэмжинэ. Өгөгдөл хадгалах, боловсруулах болон тооцооллын дэд бүтцийг тусдаа чиглэлээр хөгжүүлнэ.

  5. Хамгаалалт

    Хүн, хөрөнгө болон үйлдвэрлэлийн талбайг хамгаалах үйлчилгээг биечилсэн хамгаалалт, нэвтрэх хяналт, камер болон алсын хяналтын шийдэлтэй уялдуулна.

Баялгаас зах зээл хүртэл

Баялгийн үнэ цэнийг бодит үйлдвэрлэл болгоход нөөцийн мэдээллээс гадна инженерчлэл, эрчим хүч, тээвэр, зах зээлийн шийдэл шаардлагатай. Бид эдгээр ажлыг төслийн зорилго, хөгжлийн үе шаттай уялдуулан төлөвлөхөөр ажиллаж байна. Технологи, өгөгдөл болон хамгаалалт нь бүх үе шатны хяналт, удирдлагыг дэмжинэ.

Технологи, өгөгдөл, хамгаалалт: бүх үе шатанд

Энэ нь үйл ажиллагаа хоорондоо хэрхэн холбогддогийг харуулна; төсөл бүрт бүх бүрэлдэхүүн аль хэдийн бий гэсэн үг биш.

Төслүүд ба хөгжлийн явц

Бүх төсөл

Төсөл бүрийн байршил, хариуцах бизнес, өнөөгийн үе шат, дараагийн алхам.

  1. Хэрэгжиж буй

    Шанаганы нүүрс ба гуминт түүхий эдийн төсөл

    Байршил
    Төв аймаг, Баянжаргалан сум
    Хариуцах бизнес
    Steppe Nexus
    Өнөөгийн үе шат
    Хөрс хуулалт 2026 онд эхэлсэн.
    Дараагийн алхам
    I үе шат: уурхайн хөгжүүлэлт ба материалын хяналт.
  2. Хэрэгжиж буй

    Далангийн нүүрсний төсөл

    Байршил
    Дорноговь аймаг, Даланжаргалан сум
    Хариуцах бизнес
    Gobi Nexus
    Өнөөгийн үе шат
    ТЭЗҮ болон уулын төлөвлөгөө боловсруулсан; ордоос 2010 оноос нүүрс олборлож ирсэн.
    Дараагийн алхам
    Жилд 330–650 мянган тонн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх.
  3. Концепц

    Даланжаргалангийн нөөц, эрчим хүч, датагийн кампусын концепц

    Байршил
    Дорноговь аймаг, Даланжаргалан сум
    Хариуцах бизнес
    Gobi Nexus
    Оролцогч бизнесүүд
    Nexus Power · Nexus Data
    Өнөөгийн үе шат
    Концепц. Бүрэлдэхүүн төсөл бүр өөрийн үе шаттай.
    Дараагийн алхам
    Бүрэлдэхүүн төслүүдийн баталгаажуулалт.
  4. Концепц

    20 МВт-ын эрчим хүчний концепц

    Байршил
    Дорноговь аймаг, Даланжаргалан сум
    Хариуцах бизнес
    Nexus Power
    Өнөөгийн үе шат
    Хөгжүүлэлт ба баталгаажуулалт. 20 МВт бол үнэлгээний суурь; суурилуулсан эсвэл батлагдсан хүчин чадал биш.
    Дараагийн алхам
    Талбай, түлш, ус, сүлжээний баталгаажуулалт ба зөвшөөрөл.
  5. Концепц

    Дата төвийн концепц

    Байршил
    Дорноговь аймаг, Даланжаргалан сум
    Хариуцах бизнес
    Nexus Data
    Өнөөгийн үе шат
    Хөгжүүлэлт ба баталгаажуулалт; хараахан баригдаагүй.
    Дараагийн алхам
    Талбай, байгууламж, холболт, нийцлийн баталгаажуулалт.

Төслийн мэдээллийг 2026 оны компанийн танилцуулгад үндэслэв.

Төслөө хамтран хөгжүүлье

Уул уурхай, эрчим хүч, логистик, үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр төсөл хөгжүүлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх эсвэл хамтран ажиллах боломжийг бидэнтэй ярилцаарай. Таны зорилго, төслийн байршил, өнөөгийн үе шат болон шаардлагатай дэмжлэгийг үндэслэн холбогдох багтай уулзалт зохион байгуулна.