
Хайгуулаас үйлдвэрлэл хүртэлх дижитал шийдэл
Nexus Technology нь уул уурхай, аж үйлдвэрийн үйл ажиллагааг өгөгдөл, программ хангамж, хиймэл оюун ухаанаар дэмждэг Монголын технологийн компани юм. Бид хайгуулын шийдвэрээс өдөр тутмын үйлдвэрлэлийн удирдлага хүртэлх хэрэгцээнд зориулсан хоёр үндсэн бүтээгдэхүүн бүтээсэн.
Хоёр үндсэн бүтээгдэхүүн.
Nexus платформ: Уурхайн нэгдсэн удирдлага
Байгууллагын удирдлага, уурхайн инженерчлэл, камер ба жингийн хяналт, тээвэр, гааль, эрчим хүч болон зах зээлийн мэдээллийг нэг платформд холбож, багуудыг нэгдсэн мэдээллээр ажиллах боломжтой болгоно.
Платформтой танилцахBON’DO: Хайгуулын шийдвэрийг дэмжих геологийн систем
Зайнаас тандан судалгаа, геологийн судалгаа болон өрөмдлөгийн өгөгдлийг нэгтгэн, хайгуулын талбайг эрэмбэлэх, өрөмдлөгийн цэг сонгох, геологийн 3D загварыг шинэчлэхэд тусална.
BON’DO-той танилцах
Nexus Technology ба Nexus Data.
Nexus Technology үйл ажиллагааг удирдах программ хангамж, өгөгдөл, хиймэл оюунг бүтээдэг бол Nexus Data өгөгдөл хадгалж, тооцоолох тусдаа дэд бүтцийг хөгжүүлнэ.
Төслөө хамтран хөгжүүлье
Уул уурхай, эрчим хүч, логистик, үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр төсөл хөгжүүлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх эсвэл хамтран ажиллах боломжийг бидэнтэй ярилцаарай. Таны зорилго, төслийн байршил, өнөөгийн үе шат болон шаардлагатай дэмжлэгийг үндэслэн холбогдох багтай уулзалт зохион байгуулна.

